Туслах Мэргэшсэн Праник Эмчлэгчийн хөтөлбөр

Туслах Мэргэшсэн Праник Эмчлэгчийн хөтөлбөр


Туслах праник эмчлэгчийн хөтөлбөр нь эмчилгээний чадвараа дээшлүүлж, сайжруулах, олон улсад үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн праник эмлчлэгчдийн бүлгийн гишүүн болох хүсэлтэй праник эмчлэгч нарт зориулагдсан.

Курсыг эхлэхээс өмнө та дараах сургалтуудад хамрагдсан байх шаардлагатай:

  1. Праник эмчилгээний анхан шатны анги
  2. Праник эмчилгээний ахисан түвшний анги
  3. Праник сэтгэл заслын анги

Курсын ерөнхий бүтэц

Вэбд суурилсан хөтөлбөр нь онолын ба дадлагын гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Хоёуланг нь зэрэг, нэг жилийн мэргэшүүлэх хугацаанд дуусгах ёстой. Онолын хэсэг нь праник эмчилгээний зарчим, үзэл баримтлал, практик эмчилгээний ур чадваруудыг гүнзгийрүүлэн (вебинар, видео хичээл, даалгавар, теле хурлаар дамжуулан) сургалтаар өгдөг.

Дадлагын хэсэг нь хувь хүний эмчлэх чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд праник эмчилгээний аргыг ашиглан амжилттай эдгээсэн 25 тохиолдлыг илгээхэд оршино. Үүнд энгийн 10 тохиолдол, цогц 10 тохиолдол, сэтгэл заслын 5 тохиолдол багтсан байна. Бүх тохиолдлыг ментороороо хянуулж, батлуулах шаардлагатай.

Курсын шаардлагууд

Хөтөлбөрийг амжилттай дүүргэхийн тулд суралцагчид дараахь шаардлагыг хангасан байх ёстой:

  • Вэбд суурилсан сургалтын платформоор дамжуулан бүх модуль, эссэ болон бусад шаардлагатай маягтуудыг амжилттай бөглөх
  • 25 эмчилгээний тохиолдлыг дуусгах. Бүх тохиолдлыг ментороор хянуулж, батлуулах ёстой.
  • Эцсийн шалгалтыг өгч, тэнцэх.
  • Бүрэн бөглөсөн өргөдлийн маягт болон ментороор батлагдсан 25 амжилттай эмчилгээний тохиолдлын хураангуйг багтаасан ерөнхий хураангуйг ирүүлэх.

Эмчилгээний чадвараа дараагийн түвшинд авчир.

Хөтөлбөрийн төлбөр

$1,000

Жич: Хөтөлбөр нь бүртгэл хийхдээ зөвхөн Gmail хаягийг хүлээн зөвшөөрнө.


Хөтөлбөртэй холбогдох

Хөтөлбөртэй холбоотой аливаа асуудлын талаар: phcertification@pranichealingusa.com

хаягаар хандана уу Ямар нэгэн техникийн асуудлын талаар: techsupport@pranichealingusa.com

The program is facilitated under the  Center for Pranic Healing .

Last modified: Monday, 18 March 2024, 6:19 PM