Праник эмчлэгчийн эрх олгох хөтөлбөрт тавтай морилно уу!

Праник эмчлэгчийн эрх олгох хөтөлбөрт тавтай морилно уу!


Праник эмчилгээний эрх олгох хөтөлбөр нь ур чадвараа дээшлүүлж, илүү чадварлаг праник эмчлэгч болохыг хүсэлтэй праник эмчлэгчдэд зориулагдсан. Туслах праник эмчлэгчийн хөтөлбөр нь анхан, ахисан түвшний болон праник сэтгэл заслын эмчилгээний курсуудыг дүүргэсэн праник эмчлэгчдэд зориулагдсан. Мэргэшсэн праник эмчлэгч хөтөлбөрт элсэгчид праник болрын эмчилгээ, праник өөрийгөө хамгаалах, архадын йогийн бэлтгэл сургалтуудыг дүүргэсэн байх шаардлагатай. Мэргэшсэн праник сэтгэл засалчийн хөтөлбөр нь мэргэшсэн праник эмчлэгчийн хөтөлбөрт хамрагдаж, архадын йогийн 1, 2-р түвшнийг дүүргэсэн праник эмчлэгчдэд зориулагдсан болно.

Эрх олгох хөтөлбөр нь праник эмчилгээгээр батлагдсан арвин туршлагатай, амжилтанд хүрсэн, тогтмол чадвартай, мэргэжлийн, үнэнч эмчлэгч нарыг баталгаажуулдаг. Эмчлэгчийг хянан шалгаж, эмчилгээний баримт бичгээр баримтжуулах замаар нарийн үнэлдэг. Суралцагч бүрд заавар, урам зориг өгөх праник эмчилгээний ахлах зааварлагч багш томилогдоно.

Сургалтад амжилттай хамрагдсаны дараа суралцагч олон улсад үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн эрх авдаг.

Эмлчэгчийн мэргэшүүлэх хөтөлбөр нь:

  1. Видео танилцуулга, аудио материал зэрэг хамтын сургалтын хэрэглүүрийг багтаасан вэбд суурилсан хөтөлбөр, түүнчлэн суралцагчид хоорондоо уулзаж болох хэлэлцүүлгийн талбар;
  2. The Center for Pranic Healing төвийн дэмжлэгтэй;
  3. Праник эмчилгээний эрх олгох хөтөлбөрийн олон улсын зохицуулагч, магистр Гленн Мендоза MD MPH-ээр удирдуулсан;
  4. Өндөр бэлтгэгдсэн ахлах праник эмчилгээний мастер, багш нарын ажиглалт, хяналтан дор;
  5. Англи, Испани, Монгол хэл дээр санал болгодог.

Эрчимжүүлсэн, уян хатан бүтэцтэй гэдгээрээ онцлогтой энэхүү зайн сургалтын хөтөлбөрийн давуу талыг ашиглаарай!

Курсын ерөнхий бүтэц

"Онлайн эрх олгох хөтөлбөр нь надад маш их таалагдсан, учир нь үүнийг өөрийн хэмнэлээр хийх боломжтой. Үүний зэрэгцээ, биднийг хариуцагч ментор байдаг. Энэ арга нь урт хугацааны сургалтыг зохион байгуулахад тохирсон арга юм."

"Би энэ хөтөлбөрийн ментор/ментий гэсэн бүрэлдэхүүн хэсгийг дахин дахин онцолмоор байна. Энэ нь танд асуудлаа шалгуулж, тохиромжтой эсэх баталгааг авах боломжтой хүнтэй байх нь үнэхээр тустай... Бид олон жилийн турш эмчлэгч байхдаа хэзээ ч хийж байгаагүй тохиолдлуудыг хийж, сурсан зүйлээ өөрийн болгож эзэмшиж чадсан нь надад бас таалагдсан."

Мэдэгдэл

  • ПРАНИК ЭМЧИЛГЭЭ нь орчин үеийн анагаах ухааныг орлох зорилготой биш харин түүнийг нөхөх зорилготой юм.
  • ПРАНИК ЭМЧИЛГЭЭНИЙ эмчлэгч нар анагаахын эмч биш, харин анагаахын эмч нар праник эмчлэгч байж болно.
  • ПРАНИК ЭМЧИЛГЭЭНИЙ эмчлэгч нар өвчнийг оношлохгүй, эрүүл мэндийн талаар ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй, ямар нэгэн үр дүнд хүрэх баталгаа өгдөггүй.
  • ПРАНИК ЭМЧИЛГЭЭНИЙ эмчлэгч нар ямар нэгэн эм болон/буюу эмчилгээг бичиж өгдөггүй бөгөөд заасан эм болон/буюу эмчилгээнд саад учруулдаггүй.
  • ПРАНИК ЭМЧИЛГЭЭНИЙ эмчлэгч нар үйлчлүүлэгчийн биед гар хүрдэггүй. Тэд энергийг цэвэрлэж, тэнцвэржүүлснээр бие махбодийн төрөлхийн өөрийгөө эдгээх боломжийг нээж өгдөг.
Last modified: Monday, 18 March 2024, 6:37 PM