Мэргэшсэн Праник Эмчлэгчийн хөтөлбөр

Мэргэшсэн Праник Эмчлэгчийн хөтөлбөр


Мэргэшсэн праник эмчлэгчийн хөтөлбөр нь эмчилгээний ур чадвараа дээшлүүлж, сайжруулах, олон улсад үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн праник эмчлэгчдийн бүлгийн гишүүн болох хүсэлтэй праник эмчлэгч нарт зориулагдсан.

Курс эхлэхээс өмнө та дараах сургалтуудад хамрагдсан байх шаардлагатай:

  1. Туслах праник эмчлэгчийн эрх олгох сургалт.
  2. Өөрийн сэтгэлзүйн хамгаалалтын анги.
  3. Архадын йогийн бэлтгэл түвшний анги.

Курсын ерөнхий бүтэц

Вэбд суурилсан хөтөлбөр нь онолын ба дадлагын гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Хоёуланг нь зэрэг, нэг жилийн мэргэшүүлэх хугацаанд дуусгах ёстой. Онолын хэсэг нь праник эмчилгээний зарчим, үзэл баримтлал, практик эмчилгээний ур чадваруудыг ахисан сургалтаар (вебинар, видео хичээл, даалгавар, теле хурлаар дамжуулан) өгдөг.

Дадлагын хэсэг нь хувь хүний эмчлэх чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд праник эмчилгээний аргыг ашиглан амжилттай эдгээсэн 25 тохиолдлыг илгээхэд оршино. Үүнд цогц 40 тохиолдол, сэтгэл заслын 10 тохиолдол багтсан байна. Бүх тохиолдлыг ментороор хянуулж, батлуулах шаардлагатай.

Курсын шаардлагууд

Хөтөлбөрийг амжилттай дүүргэхийн тулд суралцагчид дараахь шаардлагыг хангасан байх ёстой:

  • Вэбд суурилсан сургалтын платформоор дамжуулан бүх модуль, эссэ болон бусад шаардлагатай маягтуудыг амжилттай бөглөх
  • Эмчилгээний 50 тохиолдолыг дуусгах. Бүх тохиолдлыг ментороор хянуулж, батлуулах ёстой
  • Эцсийн шалгалтыг өгч, тэнцэх.
  • Бүрэн бөглөсөн өргөдлийн маягт болон ментороор батлагдсан 50 амжилттай эмчилгээний тохиолдлын хураангуйг багтаасан ерөнхий хураангуйг ирүүлэх.

Эмчилгээний чадвараа дараагийн түвшинд авчир.

Хөтөлбөрийн төлбөр

$0

Жич: Хөтөлбөр нь бүртгэл хийхдээ зөвхөн Gmail хаягийг хүлээн зөвшөөрнө.


Хөтөлбөртэй холбогдох

Хөтөлбөртэй холбоотой аливаа асуудлын талаар: phcertification@pranichealingusa.com

хаягаар хандана уу Ямар нэгэн техникийн асуудлын талаар: techsupport@pranichealingusa.com

The program is facilitated under the  Center for Pranic Healing .

Última modificación: lunes, 18 de marzo de 2024, 18:20