Мэргэшсэн Праник Сэтгэл Засалчийн хөтөлбөр

Мэргэшсэн Праник Сэтгэл Засалчийн хөтөлбөр


Мэргэшсэн праник сэтгэлл засалч хөтөлбөр нь эмчилгээний ур чадвараа дээшлүүлж, сайжруулах, олон улсад үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн праник эмчлэгчдийн бүлгийн гишүүн болох хүсэлтэй праник эмчлэгч нарт зориулагдсан юм.

Курс эхлэхээс өмнө та дараах шаардлауудыг хангасан байх:

  1. Мэргэшсэн праник эмчлэгчийн эрх олгох сургалт.
  2. Архатик йогийн 1-р түвшин.
  3. Доод тал нь нэг жил идэвхтэй мэргэшсэн праник эмчлэгч байх ёстой.

Курсын ерөнхий бүтэц

Вэбд суурилсан хөтөлбөр нь онолын ба дадлагын гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Хоёуланг нь зэрэг, нэг жилийн мэргэшүүлэх хугацаанд дуусгах ёстой. Онолын хэсэг нь праник эмчилгээний зарчим, үзэл баримтлал, практик эмчилгээний ур чадваруудыг (вебинар, видео хичээл, даалгавар, теле хурлаар дамжуулан) ахисан түвшний праник сэтгэл заслын сургалтаар өгдөг.

Дадлагын хэсэг нь хувь хүний эмчлэх чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд праник эмчилгээний аргыг ашиглан амжилттай эдгээсэн 50 сэтгэл заслын тохиолдлыг илгээхэд оршино. Бүх тохиолдлыг ментороор хянуулж, батлуулах шаардлагатай.

Курсын шаардлагууд

Хөтөлбөрийг амжилттай дүүргэхийн тулд суралцагчид дараахь шаардлагыг хангасан байх ёстой:

  • Вэбд суурилсан сургалтын платформоор дамжуулан бүх модуль, эссэ болон бусад шаардлагатай маягтуудыг амжилттай бөглөх
  • Амжилттай эдгээсэн сэтгэл заслын 50 тохиолдлыг дуусгах. Бүх тохиолдлыг ментороор хянуулж, батлуулах
  • Бичгийн / практик / аман шалгалтуудыг өгч дуусгах.
  • Бүрэн бөглөсөн өргөдлийн маягт болон ментороор батлагдсан 50 амжилттай эдгээсэн тохиолдлын хураангуйг багтаасан ерөнхий хураангуйг ирүүлэх.
  • Шаардлагатай өргөдлийн маягтуудыг бөглөх.

Эмчилгээний чадвараа дараагийн түвшинд авчир.

Хөтөлбөрийн төлбөр

$1,000

Жич: Хөтөлбөр нь бүртгэл хийхдээ зөвхөн Gmail хаягийг хүлээн зөвшөөрнө.


Хөтөлбөртэй холбогдох

Хөтөлбөртэй холбоотой аливаа асуудлын талаар: phcertification@pranichealingusa.com хаягаар хандана уу

Ямар нэгэн техникийн асуудлын талаар: techsupport@pranichealingusa.com хаягаар хандана уу

Last modified: Monday, 18 March 2024, 6:02 PM